2007/04/03

Юу гэж бодож байна?


Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтана (би ч унтамхай юм болохоороо үүнээс хамаагүй илүү унтдаг талтай л даа - гэхдээ янзан бүрийн юм зүүдэлж, “дээд тэнгэртэй” ярилцдаг гэх маягаар өөрийгөө зөвтгөх аястай), 2-3 цаг ахуйн ажилд зайлшгүй дарагдана (усанд орно, идэж ууна, хэрэгцээт зүйлээ худалдан авна г.м.), мөн ганц хоёр цаг нийгэмшиж, хүн хартай уулзна, ном сонин уншина, нэт хэснэ. Ингээд л өдрийн 14-15 цаг явчихаж байгаа юм. Харин үлдсэн хугацаанд нь ямар нэгэн ажил хийж, өөрийгөө нийгэмд хэрэгтэй хүн гэдгийг мэдэрч, цалин авах, авсан цалингаараа дээр дурдсан 14-15 цагийнхаа амьдралыг зохицуулах хэрэг гарна. Тэгэхээр ямар ажил хийж цалин авбал чамд зохих вэ? Нэгэнт л амьдралынхаа ухамсарт мөчүүдийн дийлэнхийг ажлын байрандаа өнгөрөөхөөс хойш дуртай ажлаа сэтгэл хангалуун хийж, боломжийн цалин авах хэрэгтэй байдаг. Мөн ирээдүйд өсөх боломжтой, карьер хийх магадлал өндөртэй газар ажиллаж, “ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийвэл” зүгээр байдаг. Нэг үеэ бодвол өнөөдөр Монголд чадвартай хүний хөдөлмөрийг үнэлдэг болжээ. Хувийн компаниуд сайн боловсон хүчний төлөө өрсөлдөж, янз бүрийн бенефит амлана. Хэл устай бол гадны байгууллагууд, элдэв янзын төслүүд гэх мэт саалийн үнээнүүд байна. Төрийн байгууллагууд бол ямагт престиж өндөртэй байсан. Аль эсвэл өөрөө шинэ бизнес эхлээд явж болох юм.

Доорх боломжуудын алийг нь сонгох вэ?


-Хувийн секторт ажилд орох: нэг хэсэг арилжааны банкинд ажиллах моодонд орж, таниж мэдэх хүн бүр хальт “банкир” болчихсон гүйж байсан. Мөн MCS (Mongolian Corruption Services), АПУ (Архи Пиво Ууцгаая), Номин, Мобиком гэх мэт “үндэсний үйлдвэрлэгчид” шинэхэн төгсөгчдийг хамгийн идэвхитэйгээр recruit хийдэг сураг сонсогдоно лээ. Томоохон компанид ажилд орвол боломжийн цалин авахаас гадна шинэ юм сурах орчин бүрдэнэ. Цаадуул чинь зүгээр сууж байгаад томорчихоогүй болохоор сургуулийн ширээний ард сурсан зүйлээс чинь илүү прагматик ач холбогдолтой зүйлд чамайг сургаж л таарна - татварын байцаагчийг хэрхэн яаж найрах вэ, авилга өгөх шилдэг арван арга гэх мэт... Хувийн компаниуд хүний шүүсийг шахаж ажиллуулдгаараа алдартай. Ямар ч байсан чи ажлын дадлага, туршлагатай болно, мэргэжлийн хувьд өснө. Гэхдээ манайд corporate governance гээч зүйл бараг байхгүй шахуу болохоор хэзээ нэгэн цагт компанийхаа CEO болно доо гэж мөрөөдөж ажиллах нь утгагүй. Үсрээд л ямар нэгэн албаны дарга юм уу, орлогч болно. Харин захирал чинь тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө учраа мэдэхгүй хүүг захирлаар томилчихно… Иймд хүмүүс ямар нэгэн компанид орж, аль болох их зүйл сурч авчихаад өөрийн бизнестэй болохыг бодно - “би энэ хүүхдэд бүх зүйлийг нь зааж өгсөн, гэтэл тэр миний санааг хулгайлдаад, шинэ компани байгуулчихлаа” гэж ярьдаг компанийн захирлууд олон байдаг нь үүнтэй л холбоотой байх

-Гадны байгууллага буюу төсөл: ямар ч байсан цалин харьцангүй өндөртэй. Аль нэгэн гадны байгууллагад туслахаар орсон ч гэсэн дор хаяж 500 долларын цалин авдаг болохоор хүмүүс энэ салбарт ажиллах дуртай байдаг. Мөн таатай ажлын нөхцөлтэй, хангамж сайтай. Гэхдээ дахиад л өсөх боломжийн хувьд тааруу (10 хүний бүрэлдэхүүнтэй оффист өсөөд өсөөд хаа холдох вэ дээ?). Сэргэлэн бол тухайн байгууллагынхаа Нью Йорк, Вашингтоны оффист очиж ажиллана, энэ нь зарим хүмүүсийн мөрөөдөл.

-Төр: хэдий цалин хангамж багатай гэж ад үзэгддэг ч, аль нэгэн яам, тамгийн газрын ажилтнүүд их л өнгөлөг хүмүүс явцгаадаг. Арга ч үгүй биз… сав л хийвэл ийш тийш хурал зөвлөгөөн, семинар сургалт гээд гадаад явна, цалин дээрээ нэмээд томилолтын мөнгө авна (түүнээс биш бүгд авилгал авдаггүй байлгүй дээ). Сургуулиа төгсөөд хэдэн жилд төрд ажиллачихсан хүний хувьд улсын зардлаар гадаадад зэрэг хамгаалах боломж бий болно. Дээрээс нь аль нэгэн намын харьяатай болчихвол хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн гэх маягаар карьерийн хувьд өгцөм осох боломжтой. Мөн нөлөө бүхий танил талтай болно, төрийн аппарат хэрхэн яаж шийдвэр гаргадагийг гадарладаг болно - төрд ажиллаж байгаад хувийн сектор руу орсон хүмүүс энэ талаараа их давуу талтай байдаг юм гэнэ лээ. Төрд ажиллаж байна гэсэндээ хүний сэтгэлгээ задарч, арай макро түвшинд сэтгэдэг болох магадлалтай. Аз тарч сайн даргын дор ажиллах юм бол маш их зүйл сурна.

-Шинэ бизнес: хамгийн эрсдэлтэй төрөл. Юу юугүй цоо шинэ бизнес эрхлээд, түүнээсээ ашиг олоод явна гэдэг амаргүй ажил. Айгүй л бол хэд хэд шатна, хулхидуулна. Дээрээс нь анхны хөрөнгө оруулалт хийх түвшний хөрөнгө төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Банкнаас зээл авья гэхээр барьцааны хөрөнгө байхгүй гэх мэт асуудал тулгарна. Тэгэхээр толгойд чинь байгаа амбицтай төслөө санхүүжүүлэх боломж олдох нь юу л бол. Гэхдээ зориг гаргаж, багаас эхлээд, аажмаар өснө хэмээн найдна. Юутай ч, аливаа эрсдэл ашиг дагуулдагаас хойш хэрэв зөв ажиллаж чадвал томрох боломжтой. Яагаад ч юм манайд хувиараа бизнес эрхлээд явах нь престиж багатай зүйл хэвээр байсаар байгаа - хаана ажилладаг вэ гэж асуухаар “хувиараа л…” хэмээн сулхан дуугаар хэлдэг хүмүүсийг гайхаад байдаг юм. Нөгөө талаар, шууд сургуулиа төгссөн шинэков учиргүй бизнесээ удирдаж авч явахад хэцүү. Онолын хувьд юу хийх ёстойг мэдээд байдаг, гэтэл үнэн хэрэгтээ туршлага гээч зүйл үгүйлэгдэнэ. Наад зах нь хүмүүсийг хэрхэн яаж ажиллуулах тал дээр асуудал үүсч мэднэ. Хүмүүстэй харьцаж сурахыг сурагчийн ширээнээс бус ажлын байр дээр эзэшдэг болохоор нэг хэсэгтээ л сандрах байх даа. Ямар ч байсан эхний ганц хоёр жилийн бэрхшээлийг давантуулж, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадах юм бол цаашдаа балай авах магадлалтай.

Монголын хөдөлмөрийн зах зээл нэг иймэрхүү л харагдаж байх шиг байна… өөрсдийн туршлагаас хувалцаач. Ямар газар ажилд орж, юу сурч мэдсэн, яаж өссөн, тэгээд яасан гэх мэтээр...

12 comments:

Anonymous said...

Ene setguul zuin dajgu bichleg bna. Uneheer taalagdlaa. Barag l ezen n zuvshuurvul Sonindo tavihsan. Hudulmuriin hariltsaa bol manaid hamgiin hamaata bhgu yu...

Anonymous said...

төрд биеэ vнэлээд тэрvvхэндээ туршлагамаа царайлаад явах гэтэл нэг байгууллагад 2 жил болоход л дуртай маруужин хvртэл амтгvй болоод залхана. надгvй бол улс дампуурчих юм шиг л өдөр шөнөгvй зvтгээд, морь болон янцгаагаад байдаг, гэвч хийгээд байгаа юм маань яг хэнд хэрэг болоод юуг гийгvvлээд байгаа юм болоо, авдаг хэд нь өчvvхэн ч гэлээ ажилаараа бахархаж баярламаар байсан сvvлдээ нэг л ёозгvй явцгvй, нэгэн хэвийн vvрэг даалгавар, улсын мөнгө тоншсон төрийн байгууллагууд, ахидаг ч гvй, урууддаг ч гvй төсөвт газрууд…

Anonymous said...

Гадны аль нэг vйлдвэр компанид ажилласнаас улсын газарт, хавьгvй өргөн талбар дээр гvйж, хальтарч, бvдэрч харайж явсан нь дээр гэж бодно, vнэхээр ч салбарын салбарын бус танил тал аяндаа бvрдээд хийх юмаа гадарлаад карьер хөөвөл хөөчмөөр ч юм шиг юм юм орж л байх гарч л байх. Хувь хүн талаасаа мандан бадрах нь хэр хөдөлгөөнтэй байгаагаас шалтгаалах. Ер нь жаахан авхаалжтай чадалтай бас татаастай бол төрийн “хайр хишиг” амссан шигээ яваад байх боломж цөөнгvй л бий байх. Гэхдээ төр засгийнх нь гvйцэтгэх агентлагууд голдуу хоёр идэхгvй хоосон хонохгvй зарчимтай, энд тэндгvй болжмор жиргэсэн, тэрvvхэндээ гай ч гvй гавьяа ч гvй нойрмогдуухан. чи өөрөө зөгий шиг дамжин нисэж одохгvй л бол хайртай дуртай хийдэг байсан анхны ажил яг байрандаа л, өөрчилье шинэчлье сайжруулья барья гэж гvйвэл төсөв мөнгө байхгvй ээ, горьд. Дөнгөж төгсөөд уул нурааж ус эргvvлэх хvсэлтэй баатарууд бол бараг баг байгуулаад шижигнэчихвэл …
за ер нь тэгээд атар газар эзэмшдиймvv дөө, 5 давхар байшин бариал дээшээ харсан чин малгай унаал.

Anonymous said...

Mongold huviaraa yum hiihed bolohgui geh yum alga. Gehdee hahuuli,humuusiin arga eviig oloh,hund surtal geh met sul taltai yum.Olon jil mongoliin business-iin amidrald nuhlagdval hun chanar,gemshih setgel, zov buruug oilgoh oilgomj mash dordoh baih daa. Mash zorigtoi,hatuu setgeltei hun l amjilt gargah magadlal ondortei baih.

Anonymous said...

Эцсийн эцэст хувийн юм л ууг нь зүгээр санагддаг юм. өөрийнхөө хөдөлмөрийг 100 хувь өөрөө хүртэнэ. Хувь эсвэл улсад эсвэл бол ямар ч гэсэн мөлжүүлж л таарна да. Гэвч хувийн юи хийх ухаан зориг хүрэхгүй гэж үзээд одоогоор улсдаа л шулуулж байна да.

Anonymous said...

NCAAD-ийн хэлдэг шиг төрт зvтгэх нь тийм ч муу биш шvv дээ. Чи өөрөө төрдөө 1-2 жил ажиллачихаад яг тэр салбартаа хувиараа ажиллах юм бол яаж л хэнд ямар хахууль өгөх вэ? Хэнтэй уулзаад яг юу гээд ярьчихвал тухайн хүн дуртай байх вэ гээд л олон хэлж чадна. Сvvлдээ тэр хахууль энэ тэргvй зохих хуулийнх нь дагуу яваа найзаа гээд хамт ажилладаг хvн дээрээ очоод нэг ярих бас өөр байх талтай ш дээ.

Anonymous said...

Minii huvid UB-d ikh surguuli togsood udalgui nutgaas garsan bolohoor deerh sedev ikh sonirholtoi bailaa. Mongold yamar ch baisan ortei gedegee meddeg harin ergej ochood yamar ajil hiihee sain medehgui l baina. Huviaraa l gej sulhan duugarah baih. Gehdee Mongold odoogoor huviin jijig bussines ehlehed olon berhsheel (ondor zeeliin huu, corruption, hund surtal g.m) baigaa bolohoor iluu bodit bolood amar ni hodoo (hervee nohtsol saitai baisan bol) yavj mal osgoh option uldeed baina.

Anonymous said...

ta buhnii bichij baigaagaas uzehed yer ni ajil oldoh boluu, ajild tentseh boluu gej emzegleh yum haragdahgui yum. sain ajild orohyn tuld dor hayaj l tom tataas eldev avilga geed neleen shat damjlaga bii baih. huviin business hiiye gehed hurungu sanhuugees ugsuuleed uchnuun asuudal bas bii. za mungu ni baigaad bair sav ni baigaad baraa tavaar ni baigaad ajillah geheer borluulah, hun tatahaas ugsuuleed buun marketing, managementiin asuudluud garch irne. tegeed zah zeelee oloh geed amar ch bas bish baihaa. zah zeelee olohod buur dor hayaj end tendhiin nyarav nyagtlangaas ugsuuleed tanil talyn huree nuluutei. bat bold 2 germanaas neg neg chingeleg margarin oruulaad irsen. 2-uulaa l ijil une sanal bolgoson bolovch batynh 7 honood l duussan. boldynh buten jil sunjirch zamaas amitan hund hagas hugasaas ni aldsaar ni aldagdaltai business bolchihoj baigaam. tegeheer huviin business gej hun bolgony hiicheh ajil ch bish bololtoimaa.
har uhaan business setgelgee geed bas buun huchin zuil nuluuldug bololtoim.

Anonymous said...

Hi. All. Miny huvid MGLdoo ih surguuli tugsuud, huvyn companyd ajillaad, huvyn sectoroo baiguulaad huch uzeed, huvyn gazar dahin ajillaad, odoo japan, mglyn hurungu oruulalttai companyd (mgldoo tomoohon company toond orj bhor) ajillaj bna. Turyn baiguullagyn talaar gevel uuruu bi seheetny ur sad. Tiim bhor turyn baiguullagyn talaar todorhoi medlegtei.
Ene buhend neg talaas yu hiij yavsan be? gevel ajild oroh gej oloon anket buglusun, mun ajild hun avah gej oloon anket bugluulsen. Uuruur helbel, neg zoosny 2 tald ni baij uzsen gesen ug yum daa.
Ingeed turshlagaasaa dugneed helehed hen ch haana ch yug ch hiiheer bailaa gesen MASH IH HUCHTEI HUVI HUN BAIH heregtei.Huvyn zohion baiguulalt saitai bh heregtei.
Medlegtei, chadvartai, haritsaany chadvartai baih yum bol haana yund gej sanaa zovoh ogt hereggui.
Gagtshuu zaluus bidny zorilgoos l gol shaltgaaldag. Tiimees zaluuchuudaa zorilgoo todorhoi bolgoh ni hamgyn chuhal asuudal bg. Zorilgo TOM bh yostoi bdag.
Zorilgo todorhoilogdsony daraa bol yaj herhen, yamar hugatsaand herhen hiih be? gedeg arga heregsel, technologyn asuudal uldenee.
Ene bol turyn gazar, huvyn company uuruur helbel busdad huchee uguh gej bgaa bol tsever haritsaa, chadvar 2yn asuudal.
Harin Huvynhaa sectort bol ene mash tom asuudal bno. Herhen companynaa baiguulah, baiguulaad herhen zuv avch yavah be? gedeg hamgyn gol asuudal bdag. Yun heel hahuuli, uls tur, zeelyn huu…
companyhaa dotood uil ajillagaa, chiglelee zuv todorhoilj, ajilchidaa zuv ashiglaj chadaaguigees bj huuli erh zuin huree, zeelyn huugees ch turuulj dampuurdag. Er ni systemee zuv ajilluulah ni hamgyn chuhal bg. Ene tal deer bolovsroh her.tei. Bas ajiltnuudaa buren duuren ashiglah ni bas beg chuhal asuudal bugud sain udirdagch bol ajiltnyhaa tolgoig ni ashiglaj chadval 100% ter ajiltang edelj bna gej uzeh heregetei.
Zeel, huuli erh zuin baidal,tatvar, tusul bol er ni gadaad huchin zuils buguud mash chuhal zailshgui l dee.
gehdee bi ta bugdyg zaluuchuud bhor neg ih tom hurungu oruulaltaas ehlehgui bh gej bodoj bna.
Herev systemee gatsaaltgui, zuv ajilluulj chadval company chini hurdan saijirch, tomroh yavdal yumaa.
MGLd tanilyn hureegeer ih ajil butdeg bhor turyn ch yum u huvyn ch yum u tomoohon gazart ajillaad tsag ni bhor huvyn bisnesee ehluulvel yamar be? … zaluusaa
Hamgyn sonirholtoi, bie setgelee buren daichilj boloh gazar bol medeej huvyn sector buguud ERSDEL hamgyn ihtei uchraas ERGEED ASHIG bolon BUTEEN BAIGUULALT ch hamgyn ih zam ni yum.
Ugaasaa haana ch hend ch belen amar zan ogt baidaggui.
Harin ch MGL eh oron maani zaluuchuud bid bugdyg huleegeed l bgaa shuu zaluuchuudaa
Bi, Chi, zaluu mini ta bid hiihgui yum bol hen hiij bidend bidny yariad bgaa niigmyg baiguulj uguh yum be?
Ta buhny yaria yag chiher goridoj bgaa joohon huuhed shig gonginoood bgaa yum shig sanagdaad bna shuu zaluusaa.
Uursdynhuu setgelgeenees uurchlugduj ehlii zaluusaa.

Anonymous said...

NCAAD jaahan gyriichihvel mustang bolhiim bishyy. Tevcheerei Хэхэ

Anonymous said...

Yer hun uuriinhuu hamgiin sain chaddag durtai yumaa l hiisenj amidarsan ni deer sh de. Manaihan ih sonin busdad haragdah gej amidartsgaahiin. Yer ni ali 1 tom gazar dajgui tsalintai ajillaj bga bol ter etgeediig amid baigaa bolon saihan amidraltaid tootsno gesen yum baihgui l bailtai. Yag nariin da bol gutal toslood kifetai amidarch yagad bolohgui gej?! Zaawal 1 hurga tulgun darga marga seter zuuh ni amidraliin utag uchir bish sh de. Zugeer l gedes tsatgalan baiwal l boloo biz. Gedes tsatgalan baihiin tuld yu chaddagaa l hii. Sain chaddag durtai zuilee hiij amidrah shig saihan yum haa bn. Yadjil ajlaasaa bolj strestehgui sh de.

Anonymous said...

Tiim ee. Deerh sanaag demjij bna. Ene l gol n sh de. Ulsiin neg ch irgen gesen ajildaa setgel hangaluun amar amgalan amidarch bval bolj l bn shde. Manaihan ajil ene ter geheer l yosto yal shig boddog. Shalaa ugaagaad setgel hangaluun amidarch boloh yum shuu