2010/03/03

Хайку...


* * *
Навчис шарлахад л
Хавар эхэлнэ дээ.
Хонгор минь...


С.Оюунтөгс

Хурд - Хайрын салхи

За нэг тасарчихсан дуу хийчихье. Мань мэт шиг далий гаруудын вкуст таарах дуу болсон байна лээ. Гариг андуурсан нөхдүүд бол сонсоод хэрэггүй.



Хурд - Хайрын салхи

Энэ өдрийг мартаж чадахгүй нь
Ээдсэн гуниг хоолойд зангираад
Харилцуур утасаа байсхийж шүүрээд
Харин ердөө өөрөө өөрийгөө мэдэхгүй нь

Хуучин байрны чинь гадуур өнгөрөх бүрдээ
Хэрэг гарган танайх руу ширтэх юм
Цагтаа тэр цонх үлэмж тод гэрэлтсэн
Цамцан дотор дарцаглан ассан бамбар байж

Пр:
Харцны чинь дөлгөөнд уусан
Хайрлаж гэмээнэ хайрлаж явсан нас
Орой бүхэн гитар тоглон сууж
Орцонд чинь байнга л байдагсан

Дуу аялсаар чамруу явдаг зам хуучирч
Арав гаран жилийн салхи бидний дунд шуурчээ

2010/03/02

Намарыг хvлээхvй...



* * *
Нөмөрт нь суухад

Хүйтэн уул.
Нар, салхинаас хол,
Хөлөө эцтэл,
Хоолойгоон сөөтөл зүтгээд
Нөмөр нь үл дуусах
Сүүдэрт уул.
Нарнаас зугтан би
Хэзээ энд нуугдсанаа мэдэхгүй,
Салхи сөрөн энд
Яагаад үлдсэнээ санахгүй,
Нуруу биеийг жиндүүлсэн
Нөмөрт ууланд
Намар ирсэнгүй
Нарнаас эхлээд
Оргилд шингэсэн
Сүүдэр л ноёрхоно.
Нар, нар үзэхийг
Надаас одогсод
Ямар их хүснэ вэ?
Нөмөрт хүйтэн ууланд, гагц
Намар болохыг би хүлээнэ!


С.Оюунтөгс

2010/02/22

Мelody

Ахиад л зарын шинж чанартай зүйл сорри Guys! Харш, Айзам, Номин зэрэг 90-ээд оны хамтлагуудад танидаг хүмүүс чинь байдаг юм биш биз?

Надад дараах дуунуудын понограмм нь хэрэг болоод байгаамаа...

Харш - Хүн бүрт хэлэх үг
Харш - Сэтгэлийн үг
Харш - Зөвхөн түүндээ

Айзам - Арван жил
Айзам (Энхболд) - Сумын наадам

Номин - Зүүд
Номин - Хожимдсон гэмшил

PS: Үнэ тохирч худалдаж авсан ч болно шүү...

2010/01/15

Аяыг таагаарай!!!

За залуусаа тэгэхээр ийм байнаа. Нэгэн дууны аяыг share хийлээ. Миний бие энэ дууны нэр, аяыг бүтэн жилийн турш хайгаад эс олов. Тиймээс татаж аваад сонсож үзээд мэддэг бол хэлж өгч туслаач Guys pls. Нэг жижигкээн файл байгаа. Би Modern Talking-ийнх байж магадгүй гэж бодоод хайж л байна. Ямартай ч гадаад дуу л байх болов уу. Доорх линк дээр дарж татаж авна уу.


PS: Миний бие таасан хүнийг хүйтэн пивоор хангалттай дайлъя. Холбогдвол энэ хаягаар: up_mn2001@yahoo.com

2009/12/25

Club New Year Party

FX Club"-ын 2 дахь удаагийн шинэ жилийн баярын үдэшлэгт гишүүд та бүхнийг урьж байна. Шинэ жилийн үдэшлэгээр гишүүд өөрсдийн хамтлагаараа урлагын тоглолт үзүүлж АХА тэмцээнээр оюун ухаанаа уралдуулан баярлан хөгжицгөөхөөс гадна идэвхитэн гишүүдийг шагнахаар өвлийн өвгөн аав цас мөсний орноосоо ирэх болно. Баярын цэнгүүнд 50 гишүүн оролцох ба гишүүд та бүхэн яаран ирж урилгаа авцгаагаарай!

КЛУБЫН ШИНЭ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР


19:00 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
19:20 ТҮҮХЭН ЗУРГЫН ЦОМОГ
19:40 ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭН
20:30 ХООЛ
21:10 УРЛАГЫН ТОГЛОЛТ
21:30 АХА
22:30 ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
23:00 ХААЛТЫН АЖИЛЛАГАА

Баярын үдэшлэг "Bear pub"-д 25-ны үдшийн 19 цагаас эхлэнэ.

Урилгын үнэ 45'000 төгрөг

2009/12/23

Today & Tomorrow


Удахгүй шинэ он гарлаа даа. Ямар ч байсан Монгол Улс шинэ Ерөнхий Сайдтай болж, улс төрийн тодорхой бус байдлаас хэсэгхэн хугацаанд ч гэсэн гарав бололтой. Энэ ч яахав, угаасаа ойлгомжтой болчихсон байсан зүйл. Харин өнөөдөр үсчинд хальт орос сонин (www.gazeta.ru) хараад сууж байтал асар сүржин нэртэй нүүр хуудаснаа тавьчихсан байгаа харагдав: “Коммунисты вернулись к власти в Монголии.”

Энэ гарчигийг хараад бодлоо л доо. Цагийн сайханд хамгийн сайн сайхан бүхнийг билэгддэг байсан “коммунист” гэсэн үг өнөө үед хамгийн муу муухай хараал болон хувирчээ. Гарууд нэг нэгнийгээ муулахараа “тэр улаан коммунист”, “коммунистууд тэгж л таарна”, “муусайн коммунистууд” гэх мэтээр урсгаж гарна. Гудамжинд жагсаж байгаа хүмүүс нь ч тэр, УИХ-д суугаа гишүүд нь ч тэр сав л хийвэл хамаг бурууг коммунистууд руу чихэж, тэднийг л чичлэнэ. Гэтэл хэдхэн жилийн өмнө коммунист гэж хэлүүлэх нь хамгийн сайхан магтаал байсан бус уу? Юмс өөрчлөгдөнө гэж... хурдан юм. Хэсэг хугацааны дараа айгүй л бол “муусайн ардчилагчид” гээд сууж байна даа. Өнөөдрийн үнэн маргааш худал болдог нь жам ч юм уу?

Маркс, Энгельс, Энхболд

PS: Энэ оросууд Элбэгдоржийн нэрийг алаад хаячихжээ: Тсахьяджин Элбегдордж гэнүү. Хөөрхий минь, англиас хөрвүүлсэн юм байлгүй, уул нь адилхан үсгээр л бичдэг юмсан... больжээ.

2009/12/03

Information...

AvaFX-ийн арилжааны программ нь үнэхээр дажгүй юм байна шүү Guys. Хамгийн гоё нь USA, London, German, Tokyo, Shanhai гээд гол гол орнуудын биржийн индексийг нь Real Графикаар харж, шинжилгээ хийх бүрэн боломжтой юм байна. Валютын арилжаа хийхэд тухайн улсын хөрөнгийн зах зээл нь ямар байгааг мэдэхгүй байх нь эрсдэлтэй байдаг. Тэгвэл одоо энэ асуудал шийдэгдлээ гэж... Бас Chart шинжилгээ хийхэд үнэхээр тохиромжтой юм байна. Дээр нэг бачкагийн амнаас AVA мяа гээд сонсчихоод тоохгүй явсан минь их буруу юм болсон байна шүү.

2012

Энэ амралтын өдөр "Өргөө"-д 2012 үзье гэж бодсон Дархан, Эрдэнэтэд томилолтоор ажиллах болчихвоо хөөрхий... Гоё кинонуудыг заавал HD форматаар үзэх гээд байдаг муу зантай болчихож дээ. MD-ээр байсаар байтал үздэггүй наасан уу. Хэ хэ хэ

2009/11/20

"Зоос банк" дампуурлаа.

Хэдхэн хоногийн өмнө МБ-аас "Зоос банк"-ыг дампууруулахгүй "Хадгаламж банк"-тай нэгтгэх болсон талаар ярьж байсан билээ. Гэтэл өнөөдрөөс тус банканд бүрэн эрхэт төлөөлөгчөө томилж дампууруулах ажлыг гардан гүйцэтгүүлэхээр болчихлоо. (БЭТ-ийг хар Баасан гаригт томилдаг ОУ-ын жишиг тогтсон байдаг) Учир нь Зоос-ын томоохон хөрөнгө оруулагч болох Европын сэргээн босголт банкны нөхдүүд Хадгаламж банктай нэгтгэх асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд дампууруулахаас өөр сонголт үлдсэнгүй бололтой.

Ямартай ч өнөөдөр Зоос банкны үнэт цаасны арилжааг зогсоох биз хувьцаа эзэмшигчид хурдхан амжиж хувьцаагаа зарахыг зөвлөж байна. Учир юу вэ гэвэл энэ дампуурлыг үндсэндээ жам ёсны дампуурал гэж үзэх бүрэн үндэслэл байгаа тул хувьцаа эзэмшигчид буцааж мөнгөө олж авна гэсэн ойлголт үндсэндээ байхгүй юм. Сүүлийн хэд хоног Хөрөнгийн биржийн арилжаагаар Зоос банкны хувьцаа 900 төгрөгөөс өндийж 1200 төгрөг болоод байсан нь банкыг дампууруулахгүй нэгтгэхээр болсон гэсэн мэдээлэлтэй холбоотой байсан. Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчид ЗГ-т нам хулхидуулав.

Дампуурлын гол шалтгаан нь "Монгол газар" компанийн захирал Мянганбаяр болж байна. Авсан зээлээ төлөхгүй байгаа улмаас банкны төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн байна. Анод банкыг ч үндсэндээ энэ этгээд дампууруулсан билээ. Хувийн зохион байгуулалт 00 заасан сонин бачка.

Монголын банк санхүүгийн системд сайн сургамж болж байна даа. Холбогдох этгээдэд нийт активын 10%-аас их хэмжээний зээл олгоно гэдэг бол асар том эрсдэл. Ер нь бол энэ 2 банк өөрсдөөсөө л болж уналаа. Хэт их ашгийн төлөө явснаар эрсдэлээ бууруулж чадсангүй.

Сайн мэдээ байнааа....

СЗХ-ноос Засгийн газар, Монгол банктай зөвшилцөлд хүрэх гэж олон сар ажилласны үр дүнд "Анод банк"-ны хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хаалтын ханшаар буцаан олгохоор үндсэндээ тохиролцоонд хүрч чадлаа. БРАВО. Ямартай ч олон хүн баярлах байх аа. 1 тэр бум төгрөгөөр хувьцаа авсан ч хүн байсан, яахав 500 сая төгрөгөө ч гэсэн олж авсан нь дээр биз дээ.

PS: Би ч гэсэн бижигкээн баяжихнээ гсн. Хаппи...