2009/04/24

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгvй

Нисванис жил бүрийн 4-р сарын 9-нд тоглолт хийдэг ч, мань мэт нь жил бүр очно гэж боддог ч, явж явж арван гурван жилийн дараа тэдний тоглолтыг нэг юм үздэг юм байж... Гэхдээ үзэх гэдэг үг “Нис нис фест”-ын хувьд арай зөөлдөх байхаа, шоконд орох гэвэл таарна.

Хамт явсан хүмүүсийн хэлснээр, “УБ-т ийм далий нөхдүүд бас байдаг аа?!”, “Би амьдралдаа анхны удаа ийм олон урт үстэй эрчүүдийг нэгэн зэрэг харлаа”, “Гарууд бүжиглээд байна уу зодолдоод байна уу?”, г.м. Ямар ч байсан нэг зүйл тодорхой. Нисванис Монголын цорын ганц жинхэнэ фэнүүдтэй хамтлага юм байна. Янзан бүрийн болсон болоогүй гарууд “бид фэнүүддээ хайртай” гэж ирээд л зурагтаар ярихад нь гайхаад байдаг байсан юм, гэхдээ Амгаа эд нар бол үнэхээр тэгж ярих эрхтэй хүмүүс болж таарлаа. Respect.

Бид ганц нэг зураг авахыг оролдсон нь нэг иймэрхүү. Гэхдээ заалаар нэг асар том том дурантай мэргэжлийн аппараттай нөхдүүд суучихсан зураг дараад байсан болохоор хэд хоногоос Flickr-ээр нэг Нисванисын зураг байх байлгүй... :)


Гарууд балай авч буй videoг энд дарж үзэж болно. Бүжиглээд байна уу зодолдоод байна уу? ойлгоход бэрх байлаа.

Сүүлийн үед Монголд амьд хөгжмийн хамтлагууд асар олширч, мань мэт нь хооронд нь ялгаж салгаж чадахаа байсан биш өнөөдрийн тоглолт дээр нэгэн зэрэг нэлээн олон хамтлагыг сонсчихдог юм байна. Булсара, The Lemons, Аясын салхи, Fire, L-Guards, Моханик, Joker’s wild, Зүгээр л, Сүндэрья, Greenwood, өөр хэн хэн ч гэлээ (ямар ч байсан 13 хамтлаг байсан гэсэн) - бүгд Нисванисын дуунуудаас дуулцгав. Гарууд балай авсаан, мань мэт шиг рок тоглолт үзэж сураагүй хүмүүс soundcheck хийж байхад нь хүртэл баясаж ирээд л, жинхэнэ соёлын шоконд оров. Хамгийн таалагдсан хамтлаг гэвэл “Зүгээр л” байлаа, жинхэнэ рок хамтлагын стереотип дүр төрхийг яруу тодоор бүрдүүлсэн хэдэн туранхай залуучууд гарч ирснээ учиргүй hardcore юм тоглоод эхэлтэл гайхсан гэж. Өнөөх дуучин нь зүв зүгээр зогсож байснаа гэнэт металл маягын хоолойгоор дуулж энэ тэр... куул гарууд байна лээ, хувиараа шүтсэн, 13 жилийн дараа төрсөн өдрийн тоглолтод нь очих юм шүү. Гэснээс, хамтлагын нэр бас их чухал юм аа, Fire гэх мэт түгээмэл нэртэй гаруудыг цээжлэхгүй байгаа юм, харин Моханик энэ тэр гэхээр нь учиргүй анзаарч ирээд л, тэгэхээр аль болох өвөрмөц хэрнээ хялбар нэртэй байх ёстой юм уу даа. Гэхдээ зарим нэг гарууд шиг асар содон нэртэй ч, хүн аймаар тоглодог бол бас хэцүү...

Хамтлагууд ч яахав, тайзан дээгүүр баахан үсчиж, орилж байгаад яваад орчихож байгаа юм. Гэтэл үзэгчид нь яаваа? UB Palace-ын Royal танхим гэдэг нь эгнээ суудлуудтай, бас босоо талбайтай болохоор иймэрхүү тоглолтуудад хамгийн тохиромжтой нь болтой. Маниус ч яахав, наян рок гаруудын дунд гариг андуурсан царайлсандаа бантаад шууд арын эгнээнд нь суучихаж байгаа юм. Гарууд тэнд балай авч байна аа, бүжиглэж бариад л... Нисванисыг гарч ирэх гэсээр байтал зарим нэгэн нөхдүүд аль хэдийн тайччихсан энэ тэр, юу болов оо. Ядаж байхад зааланд нь “пиав” зараад байгаа юм \гэснээс, Тайгер иймэрхүү зүйл их спонсорлох юм аа, гарууд ч Тайгерыг сайн рекламдах шиг болсон\... Пиав ч яахав, байж болох юм, гэтэл хажууд сууж байсан гарууд юу юугүй тамхи татаад эхлэх юм. Анхны удаа тамхи татаж концерт үзэхийг харав, сонин л юм билээ. Гэснээс, Нисванисын фенүүд гэж ёстой төрөл бүрийн хүмүүс байна аа. Мэдээж өнөөх stereotypical савхин хүрэмтэй, урт үстэй рок залуус байж таарна, дээрээс нь хөөрхөн гүзээтэй гуч дөч гарсан бачка нар, жоохон охидууд, мөн мань мэт шиг гариг андуурсан гарууд...

8 өнгөрч байхад эхэлсэн тоглолт 11 гэхэд ид халж, тэр үед Нисванис гарч ирэв. Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ... Даанч төд удалгүй мань мэтийн виз дуусаж, гэрийн зүг сажлав. 13 жил хүлээснийх яах аргагүй кайфтай байсан.

PS: Галсансүх 90-ээд оны Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар: “Нисванисын анхны тоглолтыг зохион байгуулаад, мөнгийг нь төлж чадахгүй тайзны ард зодуулаад, бла бла... тухайн үед Ариунаа бол зүгээр л нэг муу солир пидда байсан” — Паласын коридорт нэг иймэрхүү яриа өрнөв.

Face to face


“FX Club”-н гишүүд болон Олон улсын валютын зах зээлийг сонирхогч та бүхнийг 2009 оны 4-р сарын 25-ны 10.00 цагт Компьютер Техник Менежментийн сургуулийн (KTMC) 205-р лекцийн танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус уулзалтанд Монгол Банкны ерөнхийлөгч асан, УИХ-н гишүүн О.Чулуунбат оролцох бөгөөд санхүүгийн зах зээлийг сонирхдог, оролцдог хэн бүхэнтэй өөрийн олон жилийн арилжааны туршлагаа хуваалцах болно.

PS: Сонирхсон хүмүүст цааш нь дамжуулна уу! Thx

The Green tie

Нэгэн сайхан нартай өдөр блогтоо салхи оруулна даа гэж бодсоор явтал нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчихсөн байх юм.

Цаг үеийн асуудал гэвэл саяхан л нэг сонгууль болж өнгөөрөөд байсан юу юугүй дахиад л нэг сонгууль болох нь байна. Янзан бүрийн улс төрийн нигууртай асуудал нь ч яахав, бичдэг хүмүүс нь бичнэ биз. Мань мэтийн shallow хүмүүсийн хувьд, Ерөнхий сайдын зангианы сонголт сонирхол татах болов...


С.Баярын ногоон зангиа


Баяр энэ ногоон зангиандаа асар хайртай юм шиг байгаа юм. Улс даяр Олимпийн анхны алтан медалиа тэмдэглэж, Сүхбаатарын талбай дээр балай авдаг шөнө тэр мөн дээрх ногоон зангиагаараа гангарсан харагдсан. Ямар ч байсан нэг ногоон зангиатай, \халамцуу\ нөхөр “Би бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ура! гээд орилоод байсан санагдана. Баяр ч яахав, Энхбаярыг хараад ёстой гайхсан, мань хүн уул нь асар биеэ барьдаг даа... нэг л куул гар яваад байдаг шт, тэгсэн яасан байхав... нэг бодлын бүр өрөвдсөн гэж.


Ногоон зангиа ба С.Баяр

Гэтэл маргааш өглөө нь ажилдаа гарахдаа тэр дахиад л өнөөх ногоон зангиагаа сонгожээ. Ямар нэгэн чухал үйл явдал болохоор л ногооноо болчихсон явдгийг нь бодоход энэ нь түүний галзуу ганц lucky зангиа нь юм байх.

Дахиад л ногоон зангиа

Ямар ч байсан ингээд нэг урт шар дээлтэй этгээдийг галзуу ганц ногоон зангиатай нөхрөөр сольдог юм байжээ гэж... Имааж аа гэж.

Хорооллын нэг дэлгүүр 9,000 төгрөгөөр торгон зангиа зарж байгаа талаар “Бизнес мэдээ”-гээр ярьж байна лээ. Өнгийн өргөн сонголт байгаа “гэсэн шүү”. Ерөнхий сайдад хэлэх юмсан...

PS: Энд зөвхөн зангианы талаар л ярьж байгаа шүү, нэг их гүнзгий тусгаж авах шаардлагагүй болов уу. Иймэрхүү зүйлийг анзаарч хардгийг хэлэх үү, ногоон зангиа нь содон байсныг хэлэх үү, fun fact гэж ойлгоход л хангалттай... Хэхэ

2009/04/07

Клубын IV уулзалт, семинар


2009 оны 4-р сарын 11, 12-ны өдрүүдэд “FX Club”-ын бүх гишүүдийн ээлжит уулзалт, семинар “River Beach” амралтын цогцолборт болохоор боллоо. Энэ удаагийн семинар “Чиглэлийн шинжилгээ” сэдвээр 2 өдрийн турш явагдах гэж байна. Гишүүд 2009 оны 4-р сарын 11-ны өглөөний 10 цагт клубын байран дээрээ хүрэлцэн ирэхийг уръя!

PS: Мөн семинарын дараа сагс, волейболын тэмцээнтэй тул гишүүд хувийн бэлтгэлээ хангаж ирнэ үү...