2008/05/23

Илvvдсэн хайрыг чєтгєр лvv нь тонилгий...


Чи миний орон зай... сэтгэлд байнга орших хүсэл... үргэлж чамайг уяатай байлгамаар сэтгэлийн энэ их орон зайг яамаарч юм бэ дэ.

Ухаан санаанаас арилашгүй, мартагдашгүй дурсамжууд хөвөрсөөр... өнгөрсөн бүхэнд чи зөвхөн чи хамаатай.. миний түүхийн нэгэн хэсэг, чи... бүхнээс биш ганцхан чамаас хамааралтай, би.....

ямар өчүүхэн орон зай вэ.. миний гэж боддог бүхэнд чамд хамаатай ч юм шиг.. ..бүхнээ чамд өгөөгүй байтал....

бүхнийг зөвхөн миний биш бидний гэж бодож чадах ухаан хайранд л байдаг юм байна.. хувиа хичээсэн үзэл хаашаа алга болов......... надад хангалттай их байдагсан.

хайрын галзуурал, солиорол энэ биш.... сэтгэлд нэгэн гуниглал хадаастай... гуниглал гэхдээ хайрын илүүдэл... илүүдсэн хайрыг чөтгөр лүү нь тонилгий..

2008/05/15

Фармеусын эмгэнэлт зvvд


Фармеус маш гоёмсог усан оргилуурын дэргэд зогсон ирэх зочдыг ажиглана. Энэ ер бусын саруулхан шөнө Клеонтусын эдлэн дуу хуур, хөгжөөн наргианаар бялхаж байв. Түүний тансаг шилтгээнд дээдсийн хүрээнийхэн бараг бүгд цугларч, гол танхим хүндэт зочидоор дүүрэх нь тэр. Цагийн зүүнүүд арван хоёрын тоон дээр давхцах үед нүсэр дуу чимээ танхимаар нэг цуурайтах нь цэнгүүн эхэлсэн дохио байлаа.

Энэ бол хөгшин тэрбумтан Клеонтусын төрсөн өдрийн цэнгүүн бөгөөд түүний малгай дээр “энэ жил 90 насыг хүргэлээ” гээд биччихжээ. Түрдэг тэргэнцэр дээр өвгөн Клеонтус Доллар нэртэй нохойгоо тэврэн суух ба үнэнч зарц Бекон тэргийг нь түрэн алхана.