2008/03/22

Ухамсар, Хvсэл, Сэтгэл


Надад нялуун зан байдгийм... бүүр хангалттай их... яах уу дээ. хайр халамж ихдлээ гээд чихэр шиг бялуурдаг гэж би боддоггүй ээ.. Хайраас хайр л төрдөг...

хэн нэгэнтэй хамтдаа байх мөч бүхэн жаргалтай сайхааан... сэтгэл нэг л гэрэл гэгээ цацрууулам.... гэхдээ МИНИЙ гэрэл гэгээ, мөч бүрээс хумслаад байгаа бүхнийг үзэн ядмаар....... бүүүүр хараан зүхэж там руу тонилгомоор... гэхдээ надад тийм хүч чадал байхгүй, тэгэх хүсэл ч алга....

би хүний УХАМСАРТ итгэдэг.. надтай хамт байхсан гэдэг ХҮСЭЛ-д нь итгэдэг.... намайг ГАНЦААРДАХ болов уу гэж бодох СЭТГЭЛД нь итгэдэг....

гэхдээ тэр Ухамсар, Хүсэл, Сэтгэл байхгүй бол би яахсан билээ дээ... надад бас Ухамсар, Хүсэл, Сэтгэл байдаг... тэр бүхэн гэхдээ хязгаартай....

Хайраас хайр л төрдөг...

2008/03/03

Зvрхийг чинь vмхлэе !!!


Сэтгэл нэг л .....

чиний үнссэн баруун талын хацарыг би угаахыг хүссэнгүй ээ... үнгэж үнсээгүй, үнэрлэж үнссэн чиний уруулын хээ одоо ч гэсэн тодхон байх шиг.

яахав дээ.. би сэтгэлдээ чиний хээг үлдээх гэсийм.... яахав дээ.. би хацар дээрээ чиний уруулыг байна гэж төсөөлөх гэсийм оо.... хүйтэн өглөөний жаварт халуу шатан гүйж чадах миний халуун залуу нас чамайг хааш нь ч явуулахгүй гэж хөл доор чинь бөхийж чадна аа... дурлал хүчтэй, тэрхүү хүсэл шунал нь хүнийг амиа хичээсэн бэртэгчин нэгэн болгох ч тохиолдол байх.....

сэтгэл дотор хардалт шатаж, чамайг гэсэн болгоныг би нугачин дармаар, үсдэж унагаамаар..... яадагийм бэ... чи энэхэн хорвоогийн дайтад яаг энэ мөчид зөвхөн минийх эээ....

сэтгэл зүрх, сүнс сүлд, нэр төр, үзэл бодол, байж болох зүйлийг чинь зөвхөн өөртөө л шингээмээр байна... чи надад шингэээээч... яаг л ангасан газарт ус асгасан шиг чамаас юу ч үлдэлгүй шингээч....

чамайг бодож, чамайг сэтгэлдээ хэтэрхий шингээж үдсэн өдөр хоногууд тэнэглэл, мансуурлын өдөр хоногууд уу... санаанд юу ч алга... миний сэтгэлээс гарах гачлант дуу л байх шиг... энэ гачаалын дуу чамд хүрэх болов уу ... энэ салхи хүргэх бол чиний зүрхийг зүсэн хүрээсэй... зүрх чинь миний л төлөө урагдан тасраасай.....

Урагдсан зүрхийг чинь үмхлэх хүсэл надад байна..... Салхи чи Хүчтэй салхилаач.

ёоо миний солиорол бас дурлалын үеийн нэг ийм бичлэг байхымаа.... хахаха.. би ч далд хүсэлдээ Cадист Cанаатай лайтай хүүхэн юм шиг байна шүү..... миний бичлэгээс би үнэртэх нь зөв биз дээ.....