2007/06/28

Далий зvйл

Өглөө үлгэрийн юм шиг нар мандахыг харах гэж Тасганы овоон дээгүүр баахан гүйж баяслаа. Даанч фото камераа мартсан тул нар мандах мөчийн гоё ганган, нарийн ширийнийг нь буулгаж авч чадсангүй. Харин дараа нар мандах үед яг тэр газраар дахин гүйвэл гоё шүү. Бага байхад өвөө маань өглөө бүр нар луу хараад инээмсэглэж байгаарай миний хүүхдүүд гэж нэг удаа хэлж билээ. Ганц удаа хэлсэн үг нь хэзээ ч мартагдахгүй сэтгэлд минь үлдэнэ гэж яахан бодох билээ. Ахмадаас үг сонсох сайхан шүү. Гэснээс өглөө цэцэрлэг, ботаник-ын хажуугаар гүйх хальт онцгүй юм аа.... нохойгоо салхилуулж байгаа хүмүүс ная наасан, нохой болгон уруу муухай харсаар байтал бүүр ядарчих юм гэсэн... Хэхэ

2007/06/25

Sunday's enjoy

Бүтэн сайн өдрийн өглөө зуслан дээр сэрээд, сонин гарчиглангаа кофе ууж суух ямар гоё юм бэ? Миний өмнө бүхэл бүтэн өдөр байгаа, би юу дуртайгаа хийж болно гэж бодохоор цаана л нэг өег. Өглөө тайван гэгч нь босоод, өрөөнийхөө хөшгийг нээж, яаралгүй тагтан дээр гарч гадагш харж зогсох мөч... Иймэрхүү мөчүүдээс л амьдрал бүрддэг байх, :Пийлсопдох:

Одоо нэг сайхан ном барьж аваад суудаг хэрэг ээ. Мишэль дө Монтэнь гэгч 15-р зууны зохиолч нөхрийн “Сонгомол Эсээнүүд-ийг эхлүүлчихээд ер дуусгаж чадахгүй явсаар удаж байгаа болохоор өнөөдрийг түүнд зориулах бодолтой байна. Гэхдээ мань мэтийн хувьд ном уншинаа гэдэг тухайн номонд гарах үйл явдал, зохиогчийн санаа зэргийг нягтлахдаа бус унших процесстаа байх шиг байгаа юм. Хуучин номны шарласан хуудсыг (ном нь заавал хуучин байх ёстой) эргүүлж суух үйлдэл нь цаанаа л нэг кайфтай...

Тухайн хуудаснаа товойх ганц хоёр үг өгүүлбэрийг онцолж тогтоогоод, номоо умартаж тэдгээр үгсээс үүдэлтэй дэмий зүйл бодож суух зуур салхи аль хэдийн номны маань хуудсыг хэд арав эргүүлчихсэн байна. Ийм үед зохиогчийн санаа нэг их чухал бус, гагцхуу түүний зохиол миний тархийг хэрхэн яаж өдөөж буй нь сонин тул хэдэн хуудас алгасаад уншиж эхлэхэд харин ч зүгээр. Хүмүүс өөрсдийн үзэл бодлыг хамгийн сайн илэрхийлсэн, далд ухамсарт нь орших ямар нэгэн үзэлтэй нь хамгийн сайн дүйцсэн зохиолд л дуртай байдаг байх. Түүнээс биш номноос шинэ зүйл хайх, ямар нэгэн юм сурч авах нь сонин биш... хүн өөрийн “Би”-г үгсээр хамгийн сайн дүрсэлж чадсан зохиолыг л хайх учиртай мэт.

Магад би дээрх зүйлийг хэзээ нэгэн цагт ямар нэгэн номон дээрээс уншчихаад өөрийн бодол хэмээн өөртөө итгүүлчихсэн ч байж болох, хэн мэдлээ. Юутай ч, бүтэн сайны өглөө нэг иймэрхүү харагдаж байлаа...


Chicken

Хэд хоногийн өмнө дахин нэг шинэ нээлт хийв. СУИС-ын баруун талд Chicken-ээр төрөлжсөн солонгос түргэн хоолны газар байгуулагдаад удаагүй байгаа юм байна. Үйлчилгээ, тохижилт, хоолны амт зэрэг нь үнэхээр дажгүй санагдлаа. Chicken-д дуртай хүнд бол сонголт харин ч ихтэй. Өдрийн цайнаар анд найз, албан түнштэйгээ хооллоход тун боломжийн. Эзэн нь гэх хангуг залуугийн яриагаар туршилтын журмаар ажиллуулж байгаа тул хоолоо бүх нэр төрөлөөр нь хийж эхлээгүй бололтой, цаашид ашигтай ажиллаад ирвэл өшөө олон гоё хоолнууд нэмэгдэх юм байхаа. Ямартай ч монголчууд бид өргөнөөр үйлчлүүлж нийслэл хот маань дахин нэг цэвэрхэн түргэн хоолны газартай болоосой. Message болгоход хоолны сонголтоо хийхдээ 1-рт Smoke chicken шүү, үнэн тасархай амттай. 2-рт Яннём chicken, за яахав 3-рт Орижиналь chicken идчихгүй юу, нэгэнт тахиадаж байгаа юм чинь ориг нь бас сонин шт.

Ironman

Сүүлийн үед учиргүй бялдаржуулах клубын хаалга үүд татаж өнгөрүүлдэг болов. Хэдэн цагаар төмөр өргөөд ирэхээр юм болгоныг гантил, зээрэнцэгтэй жишиж үзээд хэцүү юм. Заримдаа ч зүрх үхээд өглөө орноосоо босомгүй санагдах үе их л гарах бололтой. Гэхдээ яахав ээ хажууд лаг лаг биеэтэй залуучууд цөм цөм хийгээд байхаар өөрийн эрхгүй урам зориг орохиймаа бас.

Хэдэн жилийн өмнө Болд огцом таргалаад онцгүй болж ирсэндээ? Төд удалгүй л үнэн гоё биеэтэй болчихсон, хайрын хүч цомгийнхоо клипүүдээр балай аваагүй юу? Яаж ийм сайхан биетэй болов оо гэсэн Өөдөөгийн асуултанд: “Олны өмнө биеэ сайхан авч явахын тулд би хийхийг хүсээгүй олон зүйлийг дургүй байсан ч хийх болдог” гэж хариулж байж уу. Аймаар санадаг уу? Хэхэ. Би ч хувиараа Болдыг шүтэж явдаг л даа гэсэн. Power-т хэд хоног явахад олны танил нэлээдгүй л хүмүүстэй таарлаа. Яг ориг-оор нь харах бас л гоё байгаа юм чинь.

PS: За тэгээд Монголын залуус эрүүл, чийрэг байж ихийг хийж бүтээх болтугай, бүтэн боловсролтой иргэд бүр олон болтугай.

Эзэн хичээвэл заяа хичээнэ...

Суудлын бүрээсээ угаалганаас авч яваад олон жилийн өмнө үлгэр дуурайл авч, хүндэлж явсан ахтайгаа таарч сэтгэлийн яриа өрнүүлдэг юм байна. Бага байхад үг, үйлдэл болгоныг нь дуураймаар нэг л гоё ах байдаг байж билээ. Тийм хүмүүс байдаг даа. /цэвэрхэн хувцаслана, пакел нь үргэлж гялтагнаж, бас дээлээ үнэн гоё хөөргөж бүсэлдэг. Би яг л дуурайна, товчхондоо бага насны минь american dream байсан гэх үү дээ/ Бодоод байхад багадаа би хүнд амархан дасдаг байсан юм шиг байгаа юм. :)

Хүүхэд байхад зуныхаа амралтаар өвөөгийндөө хурга, ишигтэй хөөцөлдөж явахдаа цэвэрхээн бор царайтай нүдээрээ инээсэн Анхаа ахын хуурай дүү нь болж билээ. Анхаа ахын амьдрал ахуй нь үнэхээр ядуу тул олон өнчин дүүгээ саахалт айлд зарагдаж, тарваганы махаар л тэжээдэг байсансан. /социализмын үед тарчигтаа тулсан ядуу айл байдаг байсан/ Анх хавх, урхиар тарвага, зурам агнахыг Анхаа ахаар заалгаж, зуны хар халуунд нүх сахиж хамтдаа өдрийг өнгөрөөдөг байж билээ. Заримдаа би гэрээсээ боов, боорцог зөөж , манай хотныхон ч хувцас хунар, идэж уух юмнаасаа илүүчилдэг байсан. Хэдийгээр ядуу амьдралтай ч цэвэрч нямбай, хүн бүр л сайн ханддагсан...

Тэгсэн тэр ах маань 14 жилийн дараа “Хаан бүрээс” компанийн эзэн болж, нутаг орныхоо олон залуучуудын аж амьдралыг өөд татаж явааг хараад өөрийн эрхгүй баярлах, бахархах сэтгэл төрлөө. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж Гоё шүү!...

“Метрополис” клуб баасан гариг

“Метрополис” клуб нь одоогоор Улаанбаатар хотын хамгийн цэвэрхэн, тохижилт үйлчилгээ сайн, хотын маань охид, залуусын орох дуртай газар болсон байна. Бид шоу, парри гэхлээр л дандаа л сөрөг ойлголттой байдаг, тэгэхээр одоо энэ ойлголтыг ардаа үлдээх цаг болжээ. Манай залуучууд цэвэрхэн хувцаслаад, соёлтой үйлчлүүлэн, архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй, найз нөхөдтэйгээ хамт ямар ч аян дээр гоё бүжиглэж, хөгжимийн соёл, Клуб соёл гэдгийг нэгэнтээ эзэмшсэн байна.


2007/06/20

The Mind to Politic


Бодлоос - Бодлого руу...

Хүний амьдрал үйл явдлаар дүүрэн байдаг. Төрнө, боловсрол эзэмшинэ, ажил эрхлэнэ, гэрлэнэ, аав ээж болно, өвдөнө, үхнэ. Өдөр тутмын амьдрал нь ч мөн адил өч төчнөөн үйл явдлын дунд өнгөрнө. Ингэх ёстой, тэгэх ёстой гэж гүйсээр байтал маргааш болдог биз дээ. Гэтэл өдөр бүр хийдэг үйлдэл маань механик шинжтэй болж, үйл явдал, ажил хэргийн дунд хүний мөн чанар алдагдана. Нэг цэгээс нөгөө цэг рүү үсчсээр байтал “миний амьдралын зорилго юу вэ?”, “би яах гэж энэ хорвоод ирсэн юм бэ?” гэсэн мөнхийн асуултууд мартагдаж, дасал болсон амьдралын хэв маягаар солигдохыг хүн өөрөө ч анзаарахгүй.

Бидний хүсэмжлээд байгаа иргэншсэн, технологижсон, хөгжсөн нийгэм үйлдлийг шүтдэг. Хүн бол ердөө түүний эд анги, хэрэгслүүр. Чиний ажлын бүтээмж хэр өндөр байна, чи өөрийн үүргийг хэр сайн ухамсарлаж байна, чи нийгэмтэйгээ хэр сайн зохицож байна гэдгээр чамайг дүгнэхээс бус чиний дотоод ертөнц, далд мөрөөдөл хэнд ч чухал биш. Ийм орчинд хүн үйлдэл дунд өөрийгөө гээж, бодохын оронд үйлдэж эхлэнэ. Хэний амьдрал үйл явдлаар баялаг байна, тэр амжилттай хүнд тооцогдоно. Чи сургуулиа онц дүнтэй төгслөө, ирээдүйтэй ажилд орлоо, цол гуншин нэмлээ, байр авлаа, сарын онцлох ажилтнаар тодорлоо, зургаа сонинд нийтлүүллээ, удам сайтай хүнтэй суулаа… чи чадаж байна, чи мундаг байна. Гэвч чиний дотор юу байна вэ?

Өдөржин гадуур явж, хүн хартай уулзаж, амаа чилтэл ярьж, ятгаж өнгөрөөсөн өдрүүд яагаад ч юм нэг л хоосон. Харин өдөржин бодолд автаж гэртээ суухад хамаагүй үр өгөөжтэй байдаг – энэ л үед би хүн гэдгээ мэдэрдэг. Миний зорилго юу вэ? Аз жаргалтай байх. Би яавал аз жаргалтай байх вэ? Өөрийн амьдралыг хоосон үйлдлээр дүүргэлгүй, дотоод Би-гээ чагнах сэхээтэйгээр хайртай хүмүүсийнхээ дэргэд тайван аж төрвөл би жаргалтай байна. Тэгээд л гүйцээ.

Иргэншсэн, технологижсон, хөгжсөн нийгэмд бодол бодлогоор солигдчихсон байдаг. А цэгээс Б цэг рүү хамгийн дөт аргаар хэрхэн яаж хүрэх вэ, яаж хүмүүсийн бүтээмжийг нэмэгдүүлэх вэ гэх мэт прагматик бодлогууд эргэцүүлсэн, бясалгасан, өөрийгөө таньж мэдэх гэсэн бодлуудыг нам дарна. Хэрэв чи прагматик ач холбогдол бүхий асуултын хариулт байж чадахгүй бол чи хэрэггүй, чи бэртэгчин.

Тийм ээ, би бэртэгчин.

Бодлоос - Бодлого руу...

2007/06/18

Онцлох vйл явдалууд

Улс төр, эдийн засаг:- Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлын хүрээнд 30 мянган монголчуудыг солонгост ажиллуулахаар боллоо.
- “40,000 орон сууц” хөтөлбөртөй холбоотой зарим хууль тогтоомж УИХ-аар батлагдаж, хэрэгжүүлэх үйл явц эхлэв.
- Fitch манай улсын sovereign rating-г B+ болголоо.
- Фортуна Н.Батбаяр гээч гэнэтийн ашгийн татвар гэдэг зүйлийг сэдэж улсынхаа төсвийг зузаатгав. МУ-ын төсөв түүхэндээ анх удаа нэмэх гарч балай авав.
- УИХ-ын дарга Ц.Нямдорж новширч новширч огцрох өргөдлөө гаргав.
- Ардчилсан Нам Монголын улс төрд олон шоу тоглолт хийж шинэ шинэ рекордуудыг тогтоов.
- “Женко Тур”-ын хувьцааны үнэ өсч Монголын хөрөнгийн зах зээлийн анхны IPO-г гүйцэтгэлээ.

Бусад:- Соёл урлагын On-Air.mn вэб шинэчлэгдэн ажиллаж эхлэв.

- Хакухо Дааваажаргал мэргэжлийн сумо бөхийн аварга цол хүртлээ.
- B продакшн DZ Man-тэй хамтарч Volume 1 цомгоо гаргалаa, Хэхэ
- Засгийн газар МУ-ын нөөц хөрөнгөөр жил бүр худалдан авдаг шилдэг уран зургуудыг олон нийтэд дэлгэн тавив. Улсын комисс төрийн соёрхолт С.Саранцацралтын цуврал 3-н зургийг 9 сая төгрөгөөр худалдан авч рекорд амжилт тогтоов.
- Өөртөө эрүүл монгол хүн жилийн аян зохион байгуулж, өглөө хамт гүйдэг найзтай болов. ☺

2007/06/15

Traffic


Манай гэр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нь хэд хоногийн өмнө л асар том давуу тал байлаа. Хүн ам ихээр төвлөрсөн, дэлгүүр хоршоо олонтой мөн дөрвөн замтай ойрхон тул хотын хаа ч хүрэхэд хялбар гэх мэт. Гэтэл Бөмбөгөр хавийн зам засварт орсноор манайх шууд хог дээр гардаг байна шт. Өмнө гэрээсээ хотын төв хүртэл 10 минутын дотор хүрдэг байсан бол одоо замд бүтэн цаг зарцуулдаг болов. Дөрвөн замын уулзвар гэхээр л дотор арзайгаад, гэрээсээ цухуймааргүй санагдаж энэ тэр… Гэхдээ яахав ээ, хүн аливаа зүйлд дасдаг юм хойно, нэг л мэдэхэд өнөөх нэг цагийн түгжрэлдээ дасчихсан байх юм. Яг цагаа тулахаар нэг цаг замд гацах зуур янзан бүрийн юм хийж болдог юм байна:

1. Хамгийн прагматикаас нь эхэлье... Өглөө гэртээ цай уух шаардлагагүй болсон. Ойр зуурын идэж уух зүйлээ өглөө гэрээсээ гарахдаа аваад л зам зуураа иднэ, ууна... Цагийг бол навс хэмнэж байгаа юм чинь. Өнөөх машины цуваа нэг юм хөдөлж гийгүүлэхэд замын нүх таарч новшрохгүй бол шүү дээ. Ямар ч байсан цаг хэмнэж л байгаа юм.

2. Ном, сонин унших боломжтой болсон. Ялангуяа зам зуураа сонин гарчиглах их зүгээр юм билээ. Тэнд ч ийм дайн болж байна, энд ч ийм бөөн асуудал үүссэн гэсэн утгатай нийтлэл уншсаны дараа замын түгжрэл маань юу ч биш санагдаж, шууд тайвширч энэ тэр...

3. Хөгжим, радио сонсож хэсэгхээн хугацаанд хачин үр бүтээлтэй тархи толгойгоо сэргээж хажуугаар нь хальт нийгэмшээд амжчихна.

4. Утсаар ярих... Бөмбөгөрийн зам хаагдсанаас хойш хуучин ажил, их сургуулийн ангийн найз нөхөдтэйгээ хамаагүй дотно болоод байгаа. Аргагүй шт, утсаар ч ярьж амждаггүй байсан хүн чинь өдөрт бүтэн 1 цаг утсаар ярих завтай болчихож байгаа юм чинь... Харилцаа холбоо эрс сайжирсан.

5. Хүмүүстэй танилцах... Замд асар удаж байгаа юм чинь адилхан түгжрэлд орчихоод байгаа бусад жолооч нартай танилцах боломжтой болж байгаа юм. Нэг гэм нь манай Баянгол дүүрэгт царайлаг охидууд маш ховор юм шиг байна лээ. Хажууд боломжийн охин зогсож таарсан тохиолдол нэг ч гараагүй... гэхдээ замын засвар дуустал дахиад нэлээд хэд хоног дутуу байгаа л даа... найдвар тасрахгүй л байна, 😊 За энэ бол наргиа шүү guys, traffic-д гацчихаад хүн хартай танилцаад явж байхыг кинон дээрээс л харсан биш... Жинхэнэ далий гар л тэгэх биз

6. Бясалгал хийх... энэ янзаараа юун Далай лам, ариусаад балай авах нь ээ. Үе үе зарим гар тэнэгтэж сигналдаж, хариуд нь би учиргүй уурладгийг эс тооцвол би ч гэгээрлийн замд яваа л даа.

гэх мэтчилэн цааш нь яриад байвал зөндөө л юм байна дөө... зарим нэг нь арай too private юм. Ямар ч байсан өөртөө цаг гаргах завшаан олгож буй Бөмбөгөрийн замыг засварлахаар шийдвэрлэсэн УБ хотын захиргаа, хот тохижуулхийхандаа баярлалаа гэсэн. Та наргүйгээр би яанаа?

2007/06/13

Г.Аюурзана - Философийн шvлгvvд


1990-ээд оны эхэн үеэр багагүй шуугиан тарьж байсан “Хүрээ хөвгүүд” бүлгэмийнхэн сэтгэлгээний эрэл хайгуул хийсэн өвөрмөц бичлэгүүдээрээ тухайн нийгмийн цөөнхи сэхээтнүүдийн сонирхолыг асар татаж байжээ.

Ингээд Хүрээ хөвгүүдийг үүсгэн байгуулагчийн нэг Г.Аюурзаны Философийн шүлгүүдээр цувралаа төгсгөе.

“Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...”


 Г.Аюурзана

Б.Галсансvх - Тvvвэр шvлгvvд


Цувралаа “Болор цом 2006” наадмын цомын эзэн пост модернист Б.Галсансүхээр үргэлжлүүлж байна.

. . . Сайн шүлгийг уншихад эхлээд солиотой, сонирхолтой, тэгээд сайхан. Сайн (сонсоход биш шүү уншихад) тэгээд зүгээр л сонгодог санагдана.

Жич: Зохиогч нь заавал зөрүүд, замбараагүй, задгай (завхай гэсэн үг биш шүү) зожиг, ганцаардсан байдаг юм.

Гэгээн алсад одохсон...Сэтгэлд минь мөс хийсэн хүн бүрийг би уучилна. Элэг минь эмтэрч, зүрх минь зүсэгдлээ ч би уучилна. Б.Галсансүх


2007/06/08

Єлзийтєгс - Эрх чєлєєтэй байх урлаг буюу шинэ ном


Монголын утга зохиолын Модернист урсгалын 3 том төлөөлөгчийн бүтээлээс цуврал болгон оруулахааар шийдлээ.

"...Өнөөгийн Монголын саарал нийгэмд саарал бүтээгдэхүүн болчихгүй юмсан гэж би их боддог. Тиймдээ ч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Галсансүх мэтийн авъяастнуудын бүтээсэн цэвэр ариун урлагаар л өөрийгөө байнга тэжээж явахыг хичээдэг...." хэмээн нэгэнтээ хэлсэн урлаг судлаач Ц.Уранчимгийн сайхан үгээр өмнөтгөл болгон цувралаа яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг, монологоор эхлүүлье.

2007/06/06

Шоппингдов

Gategory: Elegtro
Year: 2007
Disks: 1
Label: Ultra Records
Street date: Apr 10
Mono/Stereo: Stereo
Producer: Jes;Julie;
Time: 78 minutes
Сая учиргүй шоппингдож, Hi-Fi-д 1-2 цаг өнгөрөөв. Худалдагчид нь асар чанга Люмино тавиад байсныг эс тооцвол их аштайхан байлаа. Нарийлж, далийж байсаар нэг CD авлаа. Бодоод байсан чинь би сүүлийн таван жил хүний урманд ганц ч диск худалдаж аваагүй юм байна. Анх Напстер гарахад л үнэгүй дууны амтанд эргэлт буцалтгүй орчихож билээ… Напстер, Казаа, янзан бүрийн хууль бус сайтууд… нэг үнэгүй хэрэглээд сурчих юм бол дахиж хэзээ ч мөнгө төлж хөгжим сонсохоо больдог юм уу даа. Уул нь урьд нь би асар үнэнчээр дуртай хамтлаг дуучдынхаа цомгийг худалдаж авдаг байлаа, гэтэл одоо тэд тэртээ тэрэнгүй, надтай надгүй мөнгө хийж л таарах учраас би ганц хоёр дуу үнэгүй татлаа гээд яах ч билээ гэж бодох болсон. Яахав, гадны хамтлаг дуучдын хувьд ч энэ үнэн байх… Харин Монголын дуучдын хувьд дискны борлуулалт хэр чухал байдаг бол? За тэр яахав гол нь сая Дэлхийн №1 Dj Tiesto-гийн 2007 онд гаргасан Elements of Life хэмээх нэгэн шинэхэн CD авлаа шдээ. Хамгийн гоё гэсэн дөрвөн Track-ыг нь цоглог залуусдаа зориулаад сонсгохоор шийдлээ. Энэ зуны Trance-ийн чиг хандлагыг Elements of Life тодорхойлох болтойдог шүү. (хадгалахын тулд шууд дарна)

Number 1: Elements of life

Number 2: Carpe noctum

Number 3: The seconds before Sunrise

Number 4: Everything

За, явлааааа... Гоё шүү!

2007/06/05

Dz Man-ны далийлт

Цоглог хөгшин шүү. Хөөрхийг амтай болгон муулаад хэцүү юм аа. Би бол харин таны талд шүү гэсэн.


2007/06/04

Dz Man

Ойрдоо Dz Man үнэн балай авч байнаа. B продакшн электро хөгжмийг дэмжиж эхэлсэн нь үнэхээр гоё шүү! Болд ч угаасаа цаг үеийн мэдрэмж сайтай нөхөр л дөө, сайн ч удирдагч. Би бодохдоо В продакшныг анх байгуулагдахад нь нөгөө л RMB энэ тэрээрээ түлхүү занималдах байх гэж бодсон харин ч эндүүрсэн байдаг шүү. DzMan–ны хувьд цоглог хөгшин шүү. Тэдний дэвшүүлсэн 2 mission нь үнэхээр таалагдаад байгаа. Хүчтэй нэгэн болж төлөвшихөд сэтгэлгээгээрээ залуу эрүүл байх нь асар чухал юм шиг ээ. Ямартай ч Dz Man–Хайр гэж юу юм бэ? track-ыг нь upload хийчихлээ. Татаж авахыг хүсвэл бүртгүүлээрэй.

PS: Бидэнд Болд байдаг нь ямар гоё юм бэ гэсэн, Хэхэ

2007/06/02

Эргэн дурсахад...

8-р ангид байхдаа New kids on the block-оор өвчилж байлаа шт. Нүдээ аниад хөгжмөө чангаллаа гэсэн... ☺